• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Исламын улс " хэт даврагч бүлэглэлд цохилт өгсний улмаас 352 энгийн иргэд амь насаа алдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-01 14:54:36

"Исламын улс" хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх Америкаар удирдуулсан олон улсын цэргийн үйл ажиллагааг 2014 онд эхлүүлснээс хойш наад зах нь 354 энгийн иргэдийн амь насанд хүрсэн гэж АНУ-ын Батлан Хамгаалах яам 4-р сарын 30-нд тэмдэглэжээ.

АНУ-ын Батлан Хамгаалахын яамны мөн өдөр нийтэлсэн нэг тайланд, 2014 оны 8-р сараас 2017 оны 3-р сар хүртэл, Америкаар удирдуулсан олон улсын холбоо Ирак болон Сирид 20 мянга гаруй удаа агаараас дайралт явуулж, наад зах нь 352 энгийн иргэдийн аминд хүрсэн хэмээн тэмдэглэжээ. 2016 оны 11-р сараас энэ оны 3-р сар хүртэл 45 энгийн иргэн агаарын дайралтын улмаас амь насаа алджээ.
 
2014 оны 8-р сард Америк, Иракийн хил дэх "Исламын улс" хэт даврагч бүлэглэлд агаараас цохилт өгөх ажлаа эхлүүлсэн бөгөөд мөн жилийн 9-р сард агаараас цохилт өгөх цар хүрээгээ Сири хүртэл өргөтгөж, мөн сард Америк зэрэг орнууд "Исламын улс" хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх олон улсын холбоог байгуулсан юм.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе