• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын эрдэмтэд Хятадын эдийн засгийг нааштай үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-01 15:00:32

Чикагогийн их сургуулиас зохион байгуулсан Хятадын чуулга уулзалтад оролцсон Америкийн хэд хэдэн эрдэмтэд, компанийн удирдлагууд хэлэхдээ, Хятадын эдийн засаг эдүгээ түүхийн хамгийн чухал шилжилтийг хийж байна. Хятадын аж үйлдвэрийн инноваци тэргүүлэх түвшинд хүрч, Хятадын компаниуд дэлхийн эдийн засагт чухал эерэг үр нөлөөг үзүүлэх болно гэжээ.

Уг чуулган нь "Тодорхой бус нөхцөл байдлыг туулах: олон улсын орчин нөхцөл дэх Хятад улс" уриан дор болсон юм. Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хуавэй корпораци, тэрчлэн Америкийн Гөүлдмэн болон MакКэйнзи, Чикагогийн Бут бизнесийн институтын бизнесийн удирдагчид болон эрдэм шинжилгээнийхэн чуулганы үеэр Хятад, Америкийн эдийн засаг худалдааны сэдвийн хүрээнд саналаа солилцжээ.

Зохион байгуулагч талын танилцуулснаар, уг чуулган Хятад, Америкийн эдийн засгийн байдлын хүрээнд 4-р сарын 29-30-ныг хүртэл үргэлжилж, голцуу хил дамнасан компанийн удирдлага, нэгдэх, хөрөнгийн эрсдэл, хөрөнгө оруулалтын менежмент зэрэг эдийн засгийн сэдвийг хөндсөн байна. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе