• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иракийн цэрэг "Исламын улс" бүлэглэлийн 54 зэвсэгт хүчнийг устгав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-01 15:17:23

Иракийн цэргийн тал 4-р сарын 30-нд мэдэгдэхдээ, "Иракийн цэрэг мөн өдөр агаараас довтлох зэрэг цэргийн цуврал үйл ажиллагаа явуулах явцад хэт даврагч бүлэглэл болох "Исламын улс" бүлэглэлийн 54 зэвсэгт этгээдийг устгалаа" гэлээ.

Иракийн нэгдсэн үйл ажиллагааны командлах газрын мэдэгдэлд тэмдэглэхдээ, агаарын цэргийн байлдааны онгоц мөн өдөр Иракийн баруун бүс, Сирийн хилийн бүсийн ойролцоо байрлах Аль-Кайм суурин дахь "Исламын улс" бүлэглэлийн объектыг дэлбэлж, 20 гаруй зэвсэгт этгээдийг устгасан гэжээ.

Мэдэгдэлд: "агаарын арми мөн өдөр Аль-Кайм суурингийн ойролцоох Карабла бүс дэхь авто машиныг дэлбэлэх тэсрэх бөмбөг үйлдвэрлэж буй байрыг агаараас бөмбөгдөн, "Исламын улс" бүлэглэлийн 10 гаруй этгээдийг устгасан. Аль-Кайм суурингийн ойролцоо зэвсэгт этгээдүүдийн зэвсгээ нууж буй агуулахыг мөн хоёр удаа агаараас дайрч, 16 зэвсэгт этгээдийг устгалаа" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе