• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ болон Арабын Нэгдсэн Эмират Улс стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-02 21:26:59

Хятадын ГХЯ-ны сайд Ван И Бээжинд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд болон Олон улсын хамтын ажиллагааны сайд Абдулла бин Заид Аль Нухайянтай БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхны хурлыг хамтдаа даргалсны дараа, сэтгүүлчидтэй уулзсан байна.

Ван И хэлэхдээ, "сайд Абдулла бин Заид Аль Нухайян бид хамтдаа уг хурлыг даргалан явууллаа. Хоёр орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулж байгаа нь 2015 оны эцсээр дарга Ши Жиньпин болон Хунтайж Мохаммед нарын хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд авсан чухал үйл явдал байсан юм. Өнөөдөр болж байгаа энэхүү үйл ажиллагааны анхны хурал нь хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ болж байна. Түүнчлэн Хятадын талын дэвшүүлсэн хамтын ажиллагааны 7 санаачилгыг Арабын Нэгдсэн Эмират улс нааштай үнэлж байна гэжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе