• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Филиппиний ерөнхийлөгч Чанчүнь хөлөг онгоцтой танилцав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-02 09:52:52

Синьхуа Агентлагийн мэдээ, Тухайн орон нутгийн цагаар 5-р сарын 1-ний өдөр, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте тэргүүтэй Филиппиний засгийн газар болон армийн офицер дайчид Филиппиний Довао хотод найрсаг айлчлал хийж буй Хятадын тэнгисийн цэргийн алсын аяллын флотын Чанчүнь хөлөг онгоцтой танилцсан байна.

Чанчүнь хөлөг онгоцны хурлын танхимд, Хятадын Тэнгисийн цэргийн улс төрийн комиссар, хурандаа генерал Мяохуа ерөнхийлөгч Родриго Дутертед Хятадын тэнгисийн цэргийн холбогдох байдал, Чанчүнь хөлгийн дарга Хүже Хятадад бие дааж судлан үйлдвэрлэсэн пуужин тээгч - Чанчүнь хөлөг онгоцны тоног төхөөрөмж болон байлдах хүч чадлыг танилцуулсан байна.

Ерөнхийлөгч Родриго Дутерте гарын үсэг зурж сэтгэгдлээ үлдээв. Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар цэргийн хөлөг онгоцоо Филиппинд айлчлуулж байгаад би их баяртай байна. Хятадын цэргийн хөлөг онгоц дахин ирж айлчлахыг хүсэж байна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе