• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цайны нутаг-Аялал жуучлал-Бүтээн байгуулалт

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-02 18:47:11

1. Шинэчлэгдэн хөгжиж буй Шин Ян

2017.4.24-ний 07.30 цаг. ХОУР-ийн Израйль, Сенегал, Шриланка, Монгол хэлний редакциас сэтгүүлч Дүүрэнжаргал мөн миний бие зэрэг дотоод гадаадын мэргэжилтнүүд болон захиргааны ажилтнаас бүрдсэн 13 уран бүтээлч цайны өлгий нутаг гэгдэх Хэнань мужийн Шин Ян хотыг чиглэн өглөөний 09.38 цагт Бээжин хотоос хөдөллөө. 300 км/цагийн хурдтай "урсах ус мэт" жирэлзэн давхих хурдны галт тэрэгний цонхоор өчүүхэн ч зай талбай үлдээгээгүй тариаланг гайхан биширч явсаар Шин Ян хотын галт тэрэгний буудалд өдрийн 14.35 цагт хүрлээ.

Өдрийн 14.35 цаг. Радио телевизийн уран бүтээлчдийг хаа явсан газар найрсаг дотно угтаж авдгийн жишгээр хотын захиргааны ажилтан гэх 40-өөд насны болов уу гэмээр жижигхэн биетэй, шаламгай байрын эмэгтэй "гоёхон" содон өнгийн машин, бас жижиг оврын автобустай биднийг угтаж авлаа. "Олон улсын" тодотголтой Радиогийнхнийг хүндэтгэн угтан авч, мэндчилсний дараа автобусанд суулган Хуайбинийг чиглэн 2 цаг гаруй давхисаар оройн 18 цагийн орчим хүрч Хуайхэ гэх тохитой зочид буудалд биднийг байрлууллаа. Хотын үзэл суртлын хэлтсийн дарга тэргүүтэй нутгийнхан оройн зоогонд урьж, орой болтол ярьж сууцгаасаар 22 цагийн үед амрахаар тарцгаалаа. Маргааш олон үйлдвэр, бүтээн байгуулалтыг үзэж танилцана. Эхний өдрийн товчхон тэмдэглэл ийм буюу.


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе