• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шя Мэнээс гарч, Манжуураар дайран Европ хүрэх анхны галт тэрэг хөдлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-03 10:40:12
Жүншинь агентлагийн мэдээ: 5-р сарын 2-ны 17 цагт, Шя Мэнээс гарч, Манжуураар дайран Европ хүрэх анхны галт тэрэг Манжуур боомтоор хил гарав.

Энэхүү галт тэрэг хил гарсны дараа, үргэлжлэн умард зүг аялж, ОХУ-ын Сибириэр дамжин Новосибирск, Лабинск зэрэг хотоор дайрч эцэст нь Москвад хүрнэ. Энэ бол Шя Мэнээс шууд төв Европ хүрэх анхны галт тэрэг төдийгүй Манжуур боомтоор дамжин хил гарч, төв Европод хүрэх 27 дахь галт тэрэг юм.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ ээлжийн галт тэрэг нийтдээ 40 чингэлэгтэй байж, 2 сая 500 мянган юанийн өртөг бүхий 26.28 тонн ачаа бараа тээж байгаа ба үүнд орчин үеийн боржин чулуугаар хийсэн бүтээгдэхүүн, ачигч машин, лэд гэрэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтаж байна.

Одоогоор Манжуур боомтоор дамжин хил гарч буй 27 галт тэрэг голцуу Сү Жөү, Чан Ша, Гуан Жөү зэрэг 60 хотоос ачаа бараагаа цуглуулж, Ши Нань, Хуа Нань, Хуа Дүн, Дүн Бэй зэрэг олон газрыг хамарч байгаа болохоор, бүх Хятадын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамгийн хялбар дөт мөртөө ихээхэн үр ашигтай зам суваг болох юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе