• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадад гэрлийн квантын компьютерыг бүтээлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-03 10:55:01
Хятадын шинжлэх ухааны салбарынхан фотоны энергийн буюу гэрлийн квантын компьютерыг бүтээж, шинэ амжилт тогтоосныг Хятадын шинжлэх ухаан техникийн их сургуулийн академич Фань Жяньвэй 3-нд Шанхай хотноо мэдэгдлээ.

Туршилтын дүнгээс үзвэл, энэ төрлийн компьютерын дээж авах хурд олон орны ижил төрлийн компьютероос 24 мянган дахин хурдан, хүн төрөлхтний анхны цахим компьютер болон талст хоолой бүхий компьютероос 10-100 дахин хурдтай юм байна.

Хятад улс фотоны энергийн буюу гэрлийн квантын энэхүү компьютерыг бүтээснээр гэрлийн энергийн компьютерын салбарт шинэ амжилт гаргаж, сонгодог компьютерын чадавхийг даван, гэрлийн квантын компьютерыг хөгжүүлэхэд баттай суурь тавилаа хэмээн Фань Жяньвэй танилцуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе