• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуай Хэ голын хамгийн эхний боомт–эрчтэй хөгжиж буй Хуйабинь шянь

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-03 15:52:45

4-р сарын 24-29-ний өдрүүдэд ХОУР-гийн гадаад дотоодын сэтгүүлчдийн баг Хятадын зүүн бүсийн муж болох Хэнань мужийн Шинь Ян хотод хүрч тухайн орон нутгийн хөгжил өөрчлөлт, "Үзэсгэлэнт хөдөө тосгон"-ы бүтээн байгуулалт зэргийг үзэж танилцлаа.


Хуай Хэ голын эхэнд

Шинь Ян хотын Хуайбинь шянь нь Хуай Хэ голын эхэнд байрладаг. Хуайбинь гэдэг нь "Хуай Хэ голын эрэг дэхь хот" гэсэн утгатай үг юм. Хуай Хэ гол нь Хятадын алдартай Хатан гол, Хөх мөрөн хоёрын дунд оршдог Хятадын 7 том гол мөрний нэг юм. Энэ гол Хуайбинь шяниас эх авч Хэнань, Аньхүй, Жянсү гэсэн гурван мужаар дамжин Номхон далайд цутгадаг.


 Байгуулагдаж буй жижиг дунд хөлөг онгоцны үйлдвэр

Тийм ч учраас Хуайбинь шянь нь Хуай Хэ голын хамгийн эхний боомт гэх газар зүйн давуу байдалдаа түшиглэн жижиг дунд хөлөг онгоцны үйлдвэрлэл болон усан замын ачаа тээврийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байна. Мөн энэ хоёр гол салбартаа түшиглэн "Хуайбинь боомтод түшиглэсэн эдийн засгийн бүс"-ын төслийг хэрэгжүүлж байна. Өнөөгийн байдлаар уг төслийн хүрээнд агаарын болон төмөр зам, авто зам, усан замыг холбох 2976 метр урттай гүүр, хөлөг онгоцны ачаа тээвэр, үйлчилгээнд зориулсан цогц байгууламж, зорчигч тээврийн жижиг дунд хөлөг онгоцны үйлдвэр зэргийг байгуулж байна.

 


Агаарын болон төмөр зам, авто зам, усан замыг холбох 2976 метр урттай гүүр

Шинь Ян хот нь Хятадын цайны нутаг гэдгээрээ алдартай ч Хуайбинь шянь нь Хуай Хэ голын ай савын нам доор газар голлодог учраас газар зүй, цаг уурын байдалдаа тохируулан цавуулаг багатай буудайн тариаланг хөгжүүлж байна. Хуайбинь шяний захиргаа нь цавуулаг багатай буудайн аж үйлдвэрлэлийн тэтгэлгийн бизнес хариуцсан төвийг байгуулж, хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүд болон тариачдыг холбож, тариачдынхаа эрх ашгийг хамгаалан, тогтсон орлоготой болгож байна. Хөрөнгө оруулагч компаниуд энэ төвөөр дамжин захиалга өгч, тариачид захиалгын дагуу буудайгаа тарих болжээ.


 Цавуулаг багатай буудайн аж үйлдвэрлэлийн тэтгэлгийн бизнес хариуцсан төв

Хуайбинь шянь нь 2005 онд Хэнань мужийн хамгийн ядуу шань байсан бол сүүлийн жилүүдэд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэн Хэнань мужийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа шянь болоод байна.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе