• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүдний нутаг-Ли Лүөчэн тосгон

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-03 17:24:16

 4-р сарын 26-ны өдөр ХОУР-гийн гадаад дотоодын сэтгүүлчдийн баг Хятадын зүүн бүсийн Хэнань мужийн Шинь Ян хотын Шанчэн шяньд хүрлээ. Хятадын хамгийн үзэсгэлэнтэй шянь гэдгээрээ алдартай энэ жижигхэн хот нээрээ л дуунд гардаг шиг "уужуу алсаас ирээд дүүрэн амьсгаа авмаар" нутаг байх агаад тиймдээ ч Хятадын хамгийн цэвэр агаартай газар хэмээн үнэлэгдсэн ажээ. Урьд газрын нэрийг нь үл мэдэх уран цэцэн шувууд хэл мэдэн дуулалдаж, шиврээ бороо цэцэг өвсийг сэрээн биднийг угтлаа.

 

Шанчэн шянь нь сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг эрчтэй хөгжүүлж, эдийн засгийнхаа голлох салбар болгон хөгжүүлж байна. Үүний нэгэн тодорхой жишээ нь Ли Лүөчэн тосгон юм. Хятадын "үзэсгэлэнт хөдөө тосгоныг байгуулах үлгэр жишээч тосгон", Хэнанаь мужийн "хөдөө тосгоны аялал жуулчлалын үлгэр жишээч тосгон" гэх зэрэг нэр алдрыг хүртсэн энэхүү тосгон нь Жинь Гантай үндэсний геологийн цэцэрлэгт хүрээлэнгийн гол бүсэд орших уулсын дундах үлгэрийн орон ажээ.

Тосгоны иргэд нь энгийн цагт тутарга, буудай тариалж, мөн цайны тариалан эрхэлж, амралт, баяр ёслолын өдрөөр гэртээ жуулчид хүлээн авч үйлчилнэ. Хөх тэнгэр, номин уулс, цайны тариа, цэнгэг горхиор хүрээлэгдсэн цагаан хэрэм, хөх вааран дээвэртэй байшин бүхий цомхон, тохитой энэхүү тосгон үнэхээрийн сэтгэл хоргодмоор газар аж.

Хөдөө тосгоны аялал жуучлалыг хөгжүүлснээр байгаль орчноо онгон дагшинаар нь авч үлдэж чадсан төдийгүй, тухайн орон нутгийн ард иргэдийн орлого ч нэмэгдэж, үзэсгэлэнт хөдөө нутгийн бүтээн байгуулалтын үлгэр жишээ болтлоо алдаршиж, "зүүдний нутаг" гэх эрхэм сайхан алдрыг жуулчин олноос хүртжээ.

\ХОУР-гийн сэтгүүлч Дүүрэнжаргал\

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе