• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хянган давааны түймрийг унтрааж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-04 15:47:59

Энэ сарын 2-ны өдөр, ӨМ-ын Хянган давааны Бирар голын ойн товчооны Бэй Дахэ ойн талбайд түймэр гарсан. 3-ны өдрийн оройн байдлаар, түймэр 10 мянга гаруй га газрыг хамарчээ. Тухайн орон нутгийн 9000 гаруй хүн түймэр унтраах ажилд оролцож байна.

Энэ түймэр ӨМ-ын Хөлөн Буйрын Орчоон үндэстний өөртөө засах хошууны нутагт гарчээ. Өдгөө, орон нутгийн ойн цагдаа, гал түймэртэй тэмцэх газрын 9000 гаруй хүн гал унтраахад оролцож байгаа бөгөөд 11 нисдэг тэрэг, салхины хүч, насос, химийн зэрэг аргаар гал унтраагч хэрэгслүүдийг ашиглан, түймрийн 80 хувийг унтраагаад байна. Түймэр нурамнаас үүссэн бөгөөд гал алдсан хүнийг баривчлаад байгаа юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе