• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын умард нутагт шороон шуурга шуурч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-04 16:46:32

Жүншинь агентлагийн мэдээ: 3, 4-нд Хятадын умард нутагт он гарснаас хойш хамгийн ноцтой салхи дэгдсэн байна. Цаг агаарын төв станцын мэдээлснээр, 4-ний үүрээр Хятадын умард нутгаар шороон шуурга шуурсан бөгөөд ӨМ-ын зарим нутагт ноцтой элсэн шуурга шуурч, зарим газарт 300 метрийн доторх юмс л харагдах төдий болсон байна.

Энэ удаа Шинжаан, Ганьсү, Ниншя, Шаанши, ӨМ, Шань Ши, Хэбэй, Бээжин, Тяньжин зэрэг арваад муж хот өөртөө засах орныг багтаасан 1.63 сая квадрат километр нутагт шуурга дэгджээ. Үүнээс ӨМ-ын зарим нутагт PM10 нь куб метр бүрд 2000 микрограммд хүрсэн бөгөөд Бээжин хотын хувьд энэхүү үзүүлэлт нь 1000 микрограммыг давжээ. ӨМ, баруун хойд болон зүүн хойд нутгийн зарим газарт маш хүчтэй салхилжээ.

Он гарснаас хойш Хятадын умард нутагт долоон удаа шуурсан нь сүүлийн арван жилийн дундаж хэмжээнээс арай бага боловч өнгөрсөн жилийн байдалтай адил байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе