• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Хянган давааны Бирар голын ойн түймрийг унтрааж чадлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-05 15:50:32
5-ны 12 цагийн байдлаар, Их Хянган давааны Бирар голд гарсан ойн түймрийг 9000 гаруй хүн 3 хоногийн турш тэмцэлдсэний эцэст унтрааж чадлаа. Одоо нурмыг манаж, дахин гал болохоос сэргийлж байна.

2-нд гарсан энэ түймэр нь Бирар голын ойн хамгаалалтын газрын ажилтан халуун нурмыг гадаа асгаснаас үүсчээ. Хаврын хагсраа цаг мөн салхи ихтэй байсны улмаас түймэр маш түргэн газар авч, олон хүн хүч, гал унтраах янз бүрийн төхөөрөмжийг ашиглан, шуурхай ажиллаж байсан ч энэ түймэрт 11 мянга 500 гаруй га газар шатжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе