• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын судлан бүтээсэн зорчигч тээврийн анхны нисэх онгоцыг амжилттай туршив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-05 16:45:50

Хятад улсын бие даан бүтээсэн зорчигч тээврийн том нисэх онгоц C919-ийг 5-ны үдээс хойш Шанхайн Пүдүн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, цаг гаруйн дараа аюулгүй газардаж, анхны нислэг нь амжилтад хүрлээ. C919-ийн анхны нислэг газар дээр шалгах, хөөргөх, тэгшхэн нисэх, газардах онгоцны буудалдаа ойртох, газардаж дахин хөөрөх болон нислэгийн үүргээ биелүүлж газардах зэрэг таван үйл явцыг гүйцэтгэжээ. Аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд анхны нислэгийн бүх явцад дугуйгаа хураахгүй бөгөөд өөр нэг нисэх онгоц дагалдан ниснэ.

168 суудалтай C919-ийг олон улсын нислэгийн гол урсгалын стандарт болон зах зээлийн стандартад зохицуулан судлан бүтээсэн бөгөөд том хотуудын хооронд нисгэх юм. Гадаадын ижил зэрэглэлийн голлох нисэх онгоцтой харьцуулбал олон давуу талтай. C919-ийн орлогч загвар зохион бүтээгч Жөү Гүй Рүн хэлэхдээ, нисэх онгоцны тархи, мэдрэлийн систем гэж нэрлэгдсэн агаарын ерөнхийлсөн электрон систем бол түүний нэг жишээ юм гэжээ:"Том хотын хооронд нисдэг ижил зэрэглэлийн нисэх онгоцны хувьд C919-ийн агаарын үндсэн электрон систем бол хамгийн дэвшилтэт чадавхтай юм. Учир нь бидний судалгаа шинэ, хамгийн сүүлийн үеийн бүтэцтэй, тусгай чадвар бүхий нэгдсэн агаарын систем юм. Өнгөрсөнд систем нь тусдаа байсныг одоо олон системүүдийг өөрчлөх шаардлагатай болсон үед програмыг нь сайжруулж л байвал нисэх онгоц хоцрогдон хуучрахгүй, өөрчлөн сайжруулахад хурдан, өртөг багатай."

Жөү Гүй Рун хэлэхдээ, C919 нисэх онгоц одоо уг салбарт дэвшилтэт чадвартай болсон байна. Жишээлэхэд, шинэ мэдрэх төхөөрөмж угсарсан тул манан тоосонцор зэрэг цаг агаарын нөхцөлд аюулгүй хөөрч газардаж болно. Агаар, газарт ашиглах боломжтой тусгай өндөр хурдны сүлжээний техник ашигласан тул зорчигчид агаарт аялж явахдаа интернетийн сүлжээгээр дэлхийн бөмбөрцөгтэй харьцаж болох зэрэг чадвартай болсон гэжээ. Тэрээр хэлэхдээ: Одоо сансрын электрон системийн 50 хувийг улсын дотоодод буюу хөрөнгө нийлүүлсэн компани Хятад улсад судлан үйлдвэрлэж байна. Үүнийг нэг л зүйлийн олон улсын стандарт, арга хэлбэрт зохицуулан судлан үйлдвэрлэж байна. Ханган нийлүүлэгчээ сонгох, судалгааны явц лабораторийн туршилт зэргийг хатуу хийж аюулгүйн талын баталгааг хангаж байна гэжээ.

C919 нисэх онгоц нь Хятадын биеэ даан судлан бүтээсэн анхдагч зорчигч тээврийн тийрэлт нисэх онгоц юм. Уг онгоцны мэдээлэлжүүлэлтийн ерөнхий инженер Пан Линь-Юнь хэлэхдээ, ARJ салбар шугамын нисэх онгоцноос C919 нисэх онгоц болтол, Хятадын иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэх нь их хэмжээний шилдэг үйлдвэрлэлийн бүтэц болон шинэ техник, тоног төхөөрөмж ашиглаж, ялангуяа тоон системийн аж үйлдвэрийн салбарт ихээхэн амжилт олсон нь хүмүүсийн анхаарлыг татаж байна: C919 нисэх онгоц улам дэвшилттэй болсон байна. Зураг төсвийг 3 хэмжээст зургаар хийж, ажилчид ажиллахдаа системд холбогдон цаасан зураг үзэхгүй ажилладаг болсон байна. Энэ нь нэн оновчтой, өндөр үр ашигтай болж, судалгааны зардлаа хэмнэхэд маш их тустай болсон байна гэжээ.

Танилцуулснаас үзвэл, анхны туршилтын нислэгийнхээ дараа С-919-ийг судлан бүтээх ажил шинэ шатандаа орох болно. Ирээдүйд С-919 нисэн онгоцыг 6 ширхгийг үйлдвэрлэж, тус тус адил бус туршилтын үүрэг гүйцэтгүүлж, судлан бүтээх ажлыг нэмэгдүүлэх болно. Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны компаниас урьж ажиллуулж байгаа ерөнхий инженер Жян Гуань хэлэхдээ, С-919 туршин нисэх шатандаа орж, туршин нислэгээр дамжуулан зөвшөөрлийн лиценз авч, зах зээлд гарах болно. Өдгөө зорчигч тээврийн уг нисэх онгоц Эйр Чайна зэрэг гадаад дотоодын 23 захиалагчтай болоод байна. Захиалгын нийт тоо нь 570-д хүрчээ. Үүнд Америкийн Женерал электрик компани, Германы Юниверсал Аппликэйбл компаниуд байна. С-919 онгоцны дэд ерөнхий загвар зохион бүтээгч Фу Гөхуа хэлэхдээ, анхны нислэгээ хийснээс хойш С-919 ирээдүйн зах зээлийн орон зай их байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: дотооддоо л гэхэд наад зах нь 2000 онгоцны эрэлт хэрэгцээ, орон зай байгаа. Ихэнх нь хуучирсан учраас онгоцыг шинэчлэх хэрэгтэй юм. Нөгөө талаар Хятадын хөгжил маш түргэн байгаа учраас шинэ нисэх онгоцны эрэлт хэрэгцээ нь маш их байна. Ирээдүйд Хятадын эдийн засгийн хөгжил ялангуяа Хятадын ложистикийн салбарын хөгжлийг дагалдан түүнээс ч илүү зах зээл байгаа гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе