• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэг бүс нэг замын байгуулалтыг Хятад улс ганцаар эзэн мэдэж байна гэдгийг няцаалаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-05 19:03:47
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэийн төлөөлөгч Гэн Шуан 5-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, нэг бүс нэг замын санаачлагыг Хятад улс дэвшүүлсэн боловч түүний байгуулалтыг олон орон хамтаар хэрэгжүүлж байна. Хятад улс ганцаар эзэрхэх сонирхолгүй юм. Харин ч хамтаар зөвшилцөж, хамтаар байгуулж, хамтаар хуваалцан эдлэх үзэл ойлголтыг ямагт баримталж байгаа юм гэжээ.

Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалт нээгдэхэд 10 хоног хүрэхгүй цаг хугацаа үлдээд байна. Талууд энэ талаар маш их анхаарч, хэвлэл мэдээлэл ч эрчтэй мэдээлж байна. Гэвч Өрнийн зарим хэвлэлд нэг бүс нэг зам нь хамтаар ашиг хүртэх зүйл биш, харин Хятад улс ганцаар эзэрхэж байна гэж мэдээлжээ. Үүнд холбогдуулан Гэн Шуан хэлэхдээ, нэг бүс нэг замын санаачлагыг дэвшүүлснээс нааш гаднынхан янз бүрээр тайлбарлаж байна. Өрнөдийн иймэрхүү дүгнэлт нь бүрмөсөн хэвшмэл ойлголтоосоо болсон юм гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, өдгөө Хятадын тал нэг бүс нэг замын дээд уулзалтад оролцох холбогдох орнуудтай уулзалтын үр дүнгийн баримт бичгийн талаар зөвшилцөж байна. Энэ баримт бичиг эцэстээ зөвшилцсөний дүнд бий болно. Хамтын оюун ухаан болон нийтлэг ойлголтыг шингээхээс биш Хятадын тал ганцаараа эзэн мэдэхгүй юм. Нэг бүс нэг замын санаачлгыг дэвшүүлснээс нааш 100 улс орон болон олон улсын байгууллага идэвхтэй дэмжиж, 40 гаруй улс орон олон улсын байгууллага хамтын ажиллагааны хэлэлцээр хамтаар гарын үсэг зурж, зам дагуу олон орнууд хөгжлийн стратегиа идэвхтэй уялдуулж, хамтын ажиллагааны төслийг бүх талаар ахиулж байна. Олон орны хамтаар байгуулах урам өдрөөс өдөр нэмэгдэж, олсон амжилт нь нүдэнд харагдаж гар баригдаж байгаа юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе