|
|
||
Тэр баярын захидалдаа, Хятадын мэргэжлийн боловсролын байгууллага бол Хятадын хамгийн эрт байгуулагдсан боловсролын байгууллага юм. Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө тус байгууллага гэгээрэл боловсролоор эх орноо аврах зорилт тавьж, уламжлалт боловсролд өөрчлөлт хийж, мэргэжлийн боловсролын хөгжлийг түлхэн ахиулж, эх оронч ардчилсан хөдөлгөөнд оролцож, үндэстнээ аврах үйл хэрэгт гар бие оролцож, ХКН-ын удирдлагыг хүлээж, ардчилал дэвшлийг хөөцөлдсөн эх оронч байгууллага болсон юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас нааш, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас нааш тус байгууллага нам ба улс орны гол ажлын тойронд нийгмийн олон салбарын зүтгэлтэн нар болон гадаад дахь Хятадын мэргэжлийн боловсролыг анхааран халамжлагч хүмүүстэй хэлхээ холбоо тогтоож, мэргэжлийн боловсролыг хөгжүүлж, шинжлэх ухаан боловсролоор улс орноо мандуулах болон мэргэжлийн боловсон хүчнээр эх орноос хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, эн орны нэгдлийн их үйл хэрэгт идэвхтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |