• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын Аюулгүйн байдлын хамтын ажиллагааны яриа уулзалт Бээжинд болжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-05 14:22:27

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадын Үндэсний Аюулгүйн Байдлын Яам болон 20 гаруй улс орны аюулгүйн байдлын салбарын "Нэг бүс нэг зам"-ын аюулгүйн байдлын хамтын ажиллагааны яриа уулзалт 4-ний өдөр Бээжинд болжээ. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны тус төр хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жяньзү хуралд оролцсон төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж, Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд Гүө Шэнкүнь нээлтийн ёслолд оролцож үг хэлжээ.

Мэн Жяньзү хэлэхдээ, 3 жилийн өмнө дарга Ши Жиньпин "Нэг бүс нэг зам" санаачилга дэвшүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн нааштай хариуг олж, 100 гаруй улс орон болон олон улсын байгууллага оролцож, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг хамтын ажиллагаа улмаар эрчимжсэн байна. Удахгүй Хятадад болох гэж байгаа "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт нь эргэн тойрны улс орны хамтын ажиллагааг дэмжихэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Хятадын талтай аюулгүйн байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нэг сэтгэл нэг зоригоор "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад аюулгүйн баталгаа хангах болно гэж хуралд оролцсон төлөөлөгчид илэрхийлжээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе