• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгосын банк санхүүгийн салбарын хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-06 15:50:39

АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгосын 10+3-ын сангийн сайд нар болон төв банкны захирлууд 5-нд Японы Ёокохамад хуралджээ. Тус хурлаар дэлхийн болон бүс нутгийн макро эдийн засгийн байдал, 10+3-ын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг голчлон авч хэлэлцээд хамтын тунхаг баталсан байна.

 
Энэ хурлаар, АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын AMRO буюу макро эдийн засгийн судалгааны газрын зүгээс эдийн засгийн хяналт шалгалтын чадавх болон байгууллагын чадавхыг дээшлүүлэх талаар гаргасан ажлын ахицыг үнэлсэн бөгөөд AMRO-гийн чадавхыг эрчимжүүлэхийг онцолж, 10+3-ын гишүүдийн CMIM-ыг хэрэгжүүлэхийг дэмжиж, бүс нутаг болон банк санхүүгийн салбарын тогтвортой хөгжилд улам их түлхэц өгөхийг хүслээ.

 
Хятадын сангийн яамны дэд сайд Ши Яаобинь Хятадын төлөөлөгчдийг ахлан хуралд оролцов. Ши Яаобинь хэлэхдээ, оны эхний улиралд Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлөө. Зүүн Азийн эдийн засаг нэлээд хурдтай өсөн нэмэгдэж байгаа боловч бас олон сорилттой тулгарч байгаа тул бодлогын талаар олон арга хэмжээ авахыг улс орнуудаас хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе