• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ АНУ-ыг зэмлэн буруушаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-06 16:10:59

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 5-нд мэдээлснээр, АНУ сүүлийн үед тив алгасах баллистик пуужинг ойр ойрхон туршин хөөргөж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг гааруулж байна гэж БНАСАУ-ын ГХЯ-ны АНУ судалгааны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр хэллээ.

Тэрээр, АНУ БНСУ цөмийн стратегийн ихээхэн хөрөнгийг зарцуулж, түүхэн дэх хамгийн их цар хэмжээ бүхий нэгдсэн цэргийн сургуулилт хийж, Солонгосын хойгийн байдлыг хамгийн аюултай байдалд орууллаа. Энэ хурцадмал нөхцөл байдалд АНУ 4-р сарын 26, 5-р сарын 3-нд тив алгасах пуужин хөөргөлөө гэжээ.

Пуужин туршин хөөргөх төлөвлөгөөг нэг жилийн өмнө боловсруулсан, БНАСАУ-ын цөмийн туршилт, пуужин хөөргөсөнтэй холбоогүй гэж АНУ мэдэгдэж байгаа боловч энэ нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам аюултай шатанд орууллаа гэж олон нийт үзэж байгаа бөгөөд үүнд сэтгэл түгшиж байна гэж тус хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе