• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсад аж ахуй эрхэлж, инновацид оролцох идэвхи өндөр байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-06 17:10:04

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын дарга Ли Пюминь 5-ны өдөр Төрийн зөвлөлийн бодлогыг танилцуулах хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн сонирхсон асуулттай холбогдуулан хэлэхдээ, инновацийг дайчлах хөгжлийн стратеги болон нийт иргэд аж ахуй эрхэлж, инновацид тулгуурласан хөгжлийн бодлого боловсруулахын хирээр нөхцөл боломж улам сайжирч, харш саад багасан, яриа хэлэлцээ, зах зээлийн хүчин сэлбэж, хөгжлийг эрчимжүүлэх, бүтцийн тохируулалт хийх, ажлын байраар хангах зэрэг талд улам чухал үүрэг гүйцэтгэж байгаа учраас сайн сайхан хөгжлийн хандлагатай гэж хэлж болох юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, энэ жил зах зээлийн гол цогцын чанар дээшилж, үлгэр жишээ бааз зэргийн бүтээн байгуулалтын үр ашиг илэрхий болж, хөрөнгө оруулалтын цар хэмжээ улмаар өргөжиж байгаа зэрэг нь нийт иргэд аж ахуй эрхэлж, инновацид оролцож буй амжилтыг харуулж байна гэжээ.

Ли Пюминь хэлэхдээ, улсаас энэ хөгжлийн стратегийг үргэлжлэн хэрэгжүүлж, дэмжих бодлогуудыг боловсруулан, үлгэр жишээ баазыг бүтээн байгуулах бөгөөд энэ явцад төрийн зөвлөлийн сайшаалыг хүртсэн газарт урамшууллын бодлого хэрэгжүүлнэ гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе