• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын шинэчлэлийг үргэлжлүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-06 15:44:42

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик 5-ны өдөр хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш НҮБ-ын шинэчлэлийн асуудлаар гишүүн орнуудтай захидлаар харилцаж, хөгжлийн тогтолцоогоо, энхийг сахиулах ажил зэргийн шинэчлэлээ үргэлжлэн эрчимжүүлэх болно гэдгээ мэдэгджээ.

Стефан Дужаррик хэлэхдээ, улс орнууд тогтвортой хөгжил, цаг агаарын өөрчлөлт, урт удаан энх тайван байдал, хөгжлийн санхүүжилт зэрэг асуудлаар дэлхийн чанартай олон хэлэлцээг баталсан тул НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэн, үр ашигтай ажиллах, гишүүн орнууддаа илүү бодитоор туслах, сорилтоо хамтаар даван туулж, хамтын боломж бүрдүүлэхийг Гутерреш хүсэж байгаа юм гэжээ.

Гутерреш уг захидалдаа хүйсийн эрх тэгш, хөгжлийн систем, энх тайван болон аюулгүйн тогтолцооны шинэчлэл, НҮБ-ын удирдлага, терроризмыг эсэргүүцэх албыг шинээр байгуулах, мэдээлэгчийг хамгаалах, бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэх зэрэг шинэчлэлийн төслөө эрчимжүүлэх болно гэжээ. Мөн НҮБ-ын бүх шинэчлэлийн ажлын явцад урьдчилан сэргийлэх ажлыг чухалчилж, холбогдох орнуудад туслан хямрал үүсэхээс сэргийлнэ. Шинэчлэлийн явцад би гишүүн орнуудтай зөвшилцөж, 5-р сараас эхлэн НҮБ-ын удирдлагын шинэчлэлийн талаар гишүүн орнуудтай зөвшилцөж эхлэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе