• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын гурван нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-07 15:21:50

Монгол улсын УИХ-д суудалтай гурван том нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тус тус тодруулаад байна. 6-нд Монгол улсын Ардчилсан Нам 8 дахь удаагийн төлөөлөгчдийн их хурлаа хийж, тус намын гишүүн, Монгол улсын УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгожээ.

Түүний өмнөхөн буюу 3-ны өдөр Монгол Ардын Намаас тус намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгосон юм. 5-нд Монгол Ардын Хувьсгалт Намаас тус намын дарга, Монгол улсын экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодруулжээ.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль 6-р сарын 26-нд болно. Хуульд зааснаар, УИХ-д суудалтай улс төрийн намууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгох эрхтэй. Өдгөө УИХ-д Монгол Ардын Нам 65, Ардчилсан Нам 9, Монгол Ардын Хувьсгалт Нам 1 суудалтай юм.

Холбогдох тогтоолын дагуу сонгосон дээрх гурван нэр дэвшигч тогтсон хугацааны дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд очиж бүртгүүлэх ёстой бөгөөд Сонгуулийн Ерөнхий Хороо хянаж баталсны дараа, нэр дэвшигчдэд сонгуульд оролцох мандат олгох болно.

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар, Монгол улс парламентын засаглалтай улс юм. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, үүрэгт ажлын хугацаа нь 4 жил бөгөөд нэг удаа улиран сонгогдож болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе