• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Энэтхэгийн залуучуудын уулзалт амжилттай болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-07 15:59:46
"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтыг угтаж 5-р сарын 6-нд "Хятад, Энэтхэгийн залуучуудын 3 дахь уулзалт" Сьчуаны Их Сургуульд болов. Бээжингийн Их Сургууль, Чинхуа Их Сургууль, Сьчуаны Их Сургууль, Юаньнаний Их Сургууль, Гүйжөүгийн Их Сургууль зэрэг дотоодын 10 гаруй их сургууль, Энэтхэгээс ирсэн залуучуудын олон төлөөлөл нэгэн дор цуглаж, хоёр орны залуус хоорондоо харилцан саадгүй холбогдох, хамтын ажиллагааны хөгжлийг хамт судлан хэлэлцэв.

Хятадын олон улсын нийтийн харилцааны нийгэмлэгийн байнгын дэд дарга Зао Дали хэлсэн үгэндээ: "Хятад Энэтхэгийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцааны нэг юм. Хоёр орон харилцан итгэлцлийн явцдаа ойлголцлоо эрчимжүүлж, ойлголцлын явцдаа харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой. Залуучууд бол Хятад Энэтхэгийн харилцааны хөгжлийн хүчин, мөн найрсаг бүтээгч юм. Хоёр орны шилдэг залуус үүнийг сайн ойлгож, хоёр орны солилцоог нэмэгдүүлэхийн төлөө цуцалтгүй хичээн зүтгэж байгааг хараад бид их баяртай байгаа. Залуусын хичээл зүтгэлээр, эртний соёлт хоёр орон улам сайн хөгжинө гэдэгт итгэж байна" гэжээ.

Энэ удаагийн чуулга уулзалтыг гол зохион байгуулагч тал "Энэтхэг, Хятадын залуучуудын оны уулзалт" бол 2006 онд хоёр орны удирдагчийн тохиролцсон залуус хоорондын харилцан айлчлал, солилцооны механизмын үр дүн юм. Уг чуулга уулзалтыг зохион байгуулсан гурван жилийн турш, залуусын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар цуцалтгүй хичээн зүтгэж, Хятад, Энэтхэгийн найрсаг харилцаанд хувь нэмэр оруулсан залуус олноороо оролцож, хоёр орны залуучуудын солилцоо, хамтын ажиллагааны чухал зууч болсон байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе