• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын дээд уулзалт амжилттай болохыг хүсэн ерөөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-07 15:21:17

Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос 6-нд ерөнхийлөгчийн ордондоо сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: Удахгүй Бээжин хотноо болох "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт амжилттай болохыг хүсэн ерөөв.

Прокопис Павлопулос: "Нэг бүс нэг зам"-ын санаачилга Хятадын өнө эртний гүн ухаан, эртний Торгоны замд үндэслэсэн бөгөөд энх тайвны үзэл санаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь түүний онцлог тал юм. Грекийн хувьд, "Пираеус гарам бол Суэцийн сувгаар Европын холбоонд нэвтэрдэг хамгийн том боомт учраас "21-р зууны тэнгисийн Торгоны зам" Грект онцгой чухал ач холбогдолтой юм гэлээ.

Хятад, Грекийн хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Энэ санаачилгыг бид халуунаар дэмжиж байгаа бөгөөд түүнд бүтээлчээр оролцон, хамтран ажиллахад бэлэн байна. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас удахгүй Бээжинд очиж дээд уулзалтад оролцох гэж байгаа нь үүний нотолгоо юм хэмээн тэрээр тэмдэглэжээ.

Прокопис Павлопулос: "Нэг бүс нэг зам"-ын санаачилга олон орны ард иргэд хоорондын соёлын солилцоо, хамтын ажиллагаанд түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм. Талууд энэ санаачилгад нэгдэж байгаа нь ч олон орны ард иргэд, өөр өөр соёл иргэншлийн хооронд хэлхээ холбоогоо эрчимжүүлэх хүсэлтэй байгааг харуулж байна гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе