• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

С-919-ийн нислэг амжилттай болсонд баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-07 15:57:53
Хонгконгийн онцгой бүсийн засаг дарга Лян Жэнь-Ин саяхан сайтад нийтлэл бичиж, Хятадын бие дааж үйлдвэрлэсэн С-919-ийн нислэг амжилттай болсонд баяр хүргэж, эх орныхоо агаарын хүчин судлалын үйлсэд идэвхтэй оролцохыг Хонгконгийн залууст хандан уриалжээ.

Тэрээр 5-нд нийтэлсэн нийтлэлдээ, Хятадын бие дааж үйлдвэрлэсэн том оврын иргэний агаарын тээврийн С-919 онгоц Шанхайн Пү Дүн онгоцны буудалд анхны нислэгээ амжилттай биелүүлэв. Би Хонгконгийн онцгой бүсийн ард түмний өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Том оврын онгоцны судалгаа үйлдвэрлэл нь аливаа орны агаарын хүчин судлалын технологийн түвшний чухал бэлэг тэмдэг юм. Том оврын онгоц үйлдвэрлэх нь Хятадуудын агаарын аяллын мөрөөдөл байлаа. Өнөөдөр энэ мөрөөдөл биеллээ олсон гэж бичсэн байна.

Лян Жэнь-Ин 6-нд нийтэлсэн нийтлэлдээ эх орныхоо агаарын хүчин судлалын үйлсэд идэвхтэй оролцохыг Хонгконгийн залууст уриалжээ. Тэрээр: Өнөөдөр эх орон маань том оврын иргэний агаарын тээврийн онгоцыг үйлдвэрлэдэг болсон бөгөөд гадаад дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ ихтэй байна. Ирээдүйд дэлхийн улс орнуудад Хятадад үйлдвэрлэсэн онгоц улам олширч, залуусын авьяас чадвараа сорих индэр улам өргөжих болно гэжээ. \Урьхан\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе