• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Францын ерөнхийлөгчийн 2 дахь ээлжийн сонгууль эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-07 16:09:36
Орон нутгийн цагаар 7-ны өглөө 8 цагт 2017 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь ээлжийн санал хураалт эхэлжээ. Эхний ээлжийн санал хураалтад тэргүүлсэн "Форвард" хөдөлгөөнөөс нэр дэвшигч Еммануел Макрон, хэт барууныг баримтлагч улс төрийн нам "Үндэсний Фронт"-оос нэр дэвшигч Марине Ле Пен нар эцсийн өрсөлдөөн болж байна.

Францын Дотоод Хэргийн Яамны мэдээлснээр, ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр 47 сая иргэн бүртгүүлээд байгаа бөгөөд Францын дотоод болон харьяа нутаг, гадаадад нийт 69 мянган санал авах цэг ажиллуулж байна. Цагийн зөрөөнөөс болж, Францын харьяа нутаг болон гадаад дахь элчин сайдын яамдад ажилуулж буй санал авах цэг 6-ны өдрөөс санал авч эхэлсэн, харин Францын дотоодод 7-ны өглөө 8 цагаас эхэлж, оройн 20 цагт өндөрлөх юм.

Францын Дотоод Хэргийн Яам санал хураалтын цэгийг бүгдийг хаасны дараа эхний бүртгэлийн үр дүнг дараалан нийтэлж, үндсэн хуулийн зөвлөлөөс 5-р сарын 10-наас өмнө 2 дахь ээлжийн санал хураалтын үр дүнг нийтлэн, энэ бүхний үр дүнд Францын 5 дахь бүгд найрамдах улсын 8 дахь ерөнхийлөгч сонгогдох юм. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе