• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгос Америкийн бас нэг иргэнийг саатуулжээ

CRI       (GMT+08:00) 2017-05-08 10:25:06

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 7-нд мэдээлснээр, 6-ны өдөр БНАСАУ Хойд Солонгосыг дайсагнах үйл ажиллагаа үйлдсэн хэмээн сэжиглэгдсэн бас нэг Америк иргэншилтэй эрэгтэйг саатууллаа гэжээ. Энэ нь, сүүлийн үед Хойд Солонгосын цагдан хорьсон хоёрдогч Америк иргэншилтэй эрэгтэй юм.

Цагдан хоригдсон эрэгтэйг Ким Ха Сун гэдэг бөгөөд Пхеньяны Шинжлэх ухаан технологийн их сургуульд ажиллаж байжээ. Хойд Солонгосыг дайсагнасан үйл ажиллагаа үйлдсэн хэмээн сэжиглэсний улмаас 6-нд Хойд Солонгосын холбогдох байгууллага хуулийн дагуу саатуулж хорьжээ. Холбогдох байгууллагын зүгээс Ким Хан Суны холбогдсон гэмт хэрэгт мөрдөн байцаалт хийж байгаа юм байна.

Урт хугацаагаар Хойд Солонгосын засгийн газрыг бусниулах үйл ажиллагаа үйлдсэн хэмээн сэжиглэгдсэн Америкийн иргэншилтэй эрэгтэйг өмнөх сард цагдан хорьсон гэж 5-р сарын 3-нд Хойд Солонгос мэдэгджээ. Саатуулан хорьсон эрэгтэйг Ким Санг Док гэдэг бөгөөд өнгөрсөнд Пхеньяны Шинжлэх ухаан технологийн их сургуульд ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе