• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад валютын нөөц гурван сар дараалан нэмэгджээ

CRI       (GMT+08:00) 2017-05-08 10:25:54

7-нд Хятадын Ардын Банкнаас нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, 4-р сарын сүүлээр Хятад улсын гадаад валютын нөөц 3 триллион 29 тэрбум 500 схя ам.долларт хүрч, гурван сар дараалан нэмэгдсэн байна. Гадаад валютын хяналт удирдлагын үндэсний газрын холбогдох албан тушаалтны хэлснээр, 4-р сард Хятадын хил дамнасан хөрөнгийн урсгал улам тэнцвэржих хандлагатай болсон бөгөөд гадаад валютын хангалт, эрэлт хэрэгцээ үндсэндээ тэнцвэртэй байсан гэжээ.

4-р сарын сүүлчээр манай улсын гадаад валютын цар хүрээ 3-р сарын сүүлчийнхээс 20.4 тэрбум ам.доллароор буюу 0.7 нэгжээр нэмэгдэж, гурван сар дараалан нэмэгдсэн байна.

2017 он гарснаас хойш Хятад улсын макро эдийн засгийн эргэлт тогтвортой урагшлах, тогтвортой сайжрах хөгжлийн төлөв байдлаа хадгалж, эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц сэргэж, нэгдүгээр улиралд эдийн засаг 6.9 хувиар өсөн нэмэгдсэн нь ноднингийн дөрөвдүгээр улирлаас 0.1 нэгжээр илүү гарчээ. Эдийн засгийн бусад төрөл бүрийн индексүүд ч зохих хэмжээгээр сайжрав. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт тааруу, олон улсын санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа харьцангуй тайван байна. Юанийн валютын ханш үндсэндээ тогтвортой, хил дамнасан хөрөнгийн урсгал, гадаад валютын зах зээлийн хангалт, эрэлт хэрэгцээ үндсэндээ тэнцвэртэй байсан юм. Эдгээр байдлаас шалтгаалж компани нэгжүүдийн валют худалдан авалт илүү ухаалаг болсон ба зах зээлийн гадаад валютаар төлбөр тооцоо хийх зорилт зохих хэмжээгээр эрчимжсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе