• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайдтай утсаар ярив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-08 19:42:27

5-р сарын 8-нд, Гадаад харилцааны сайд Ван И урилгаар, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Gerry Brownlee-тэй утсаар ярив.

Gerry Brownlee Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд болсон явдалд Ван И баяр хүргэж, Шинэ Зеланд хөгжсөн орнуудын дундаас урьтаж, Хятадын талтай "нэг бүс нэг зам" -ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсныг сайшааж, Шинэ Зеландын өндөр тушаалтан Хятадад ирж, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтад оролцохыг хүсэн хүлээж байна. Шинэ Зеландын талтай хамтаар хоёр талт чөлөөт худалдааны гэрээний сайжруулсан хэлэлцээг урагшлуулж, олон улсын чөлөөт худалдааны системийг хамтдаа хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Gerry Brownlee хэлэхдээ, Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг Шинэ Зеландын тал дээд хэмжээгээр чухалчилж, хоёр орны чөлөөт худалдааны гэрээний сайжруулсан хэлэлцээ эртхэн үр дүнд хүрэхийг хүсэн хүлээж байна. Хятадтай олон өрсөлдөөн сорилтыг даван туулах талаарх уялдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Шинэ Зеландын тал бэлэн байна, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар гаргасан Хятадын талын идэвхтэй мөртөө бүтээлч үүргийг сайшааж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе