• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мэн Жяньжү, Монголын Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-08 21:05:56

8-нд Жүн Наньхайд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жяньжү, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Бябацогттой уулзав.

Мэн Жяньжү хэлэхдээ, Хятад Монгол бол найрсаг хөрш. Сүүлийн жилд, хоёр орны эдийн засаг худалдаа, хууль хэрэгжилт, хууль зүй зэрэг олон салбарын солилцоо хамтын ажиллагаа гүнзгийрэн урагшлав. Монголын талтай хамт байж, хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хил дамнасан гэмт хэрэгт хамтдаа цохилт өгч, хилээр нэвтрэх удирдлага үйлчилгээний түвшнээ дээшлүүлж, хил хязгаар бүсийн аюулгүй байдлыг хамгаалж, хоёр орны иргэдийн харилцаанд тус дөхөм үзүүлж, хууль хэрэгжилтийн аюулгүй байдал, хууль зүйн салбараар дамжин хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааг гүйцэд харуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Бямбацогт хэлэхдээ, Монгол Хятадын харилцааг Монголын тал дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны хууль хэрэгжилт, хууль зүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе