• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ядуурлыг бууруулах Хятадын сан, Балба дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн симпозиум болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-08 10:36:24

Ядуурлыг бууруулах Хятадын сан, Балба дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нийгэмлэгийн симпозиум 6-нд Балбын нийслэл Катманду хотноо болж, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалт хийж буй нөхцөлд Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг хэрхэн улам сайн бадруулан, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон олон нийтийн ашгийн байгууллагын нэгдсэн эрч хүчийг чангатгах асуудлыг судлан хэлэлцжээ. Гэ Жүба корпораци, Хятадын усан цахилгааны станцын байгуулалтын корпораци, Хятадын хилийн чанад дахь бүтээн байгуулалтын корпораци, ZTE корпораци, Хятадын төмөр замын байгуулалтын корпораци, Шанхай хотын байгууллагын корпораци зэрэг 10 аж ахуйн нэгжийн төлөөлөгчид симпозиумд оролцов.

Ядуурлыг бууруулах Хятадын сангийн гүйцэтгэгч дэд дарга асан Хэ Даофэн симпозиумд хэлсэн үгэндээ, Хятадын аж ахуйн нэгж, олон нийтийн ашгийн байгууллагын "гадаадад гарах"-д "Нэг бүс нэг зам"-ын санаачилга их олон боломж нөхцөл хангаж өгсөн төдийгүй, өрсөлдөөн сорилт ч тасралтгүй нэмэгдсээр байна. Хоёр тал сайн талаасаа суралцан саар талаа нөхөж, харилцан үйлдэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улс дахь Хятад улсын дүр төрхийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах ёстой гэж тэмдэглэжээ.

Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэгийн дарга, Гэ Жүба корпорацаас Балбад суугаа төлөөлөгч Юань Жишюн, Ядуурлыг бууруулах Хятадын сангийн Балба дахь албатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятадын аж ахуйн нэгжийн Балба дахь бүхий л дүр төрхийг цаашид дээшлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд, газар хөдлөлт зэрэг гэнэтийн гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг өрнүүлэхийг хоёр тал хамтдаа хийхийг санал болгов. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе