• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэг улс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэн орох ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-08 11:14:56

"Нэг бүс нэг зам" олон улсын дээд уулзалт удахгүй Бээжин хотод болно. Саяхан, Энэтхэгийн "олон улсын зөвлөхүүд"-ийн судлаач Пула Сунн Шарма манай радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Энэтхэг болон "Нэг бүс нэг зам"-ын харилцааны асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Тэрээр: Хятадын удирдагчийн санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилгын мөн чанар нь зам дагуу орнуудын эдийн засгийг илэрхий ахиулж, улс орнуудад ажлын байр нэмэгдүүлэхийн төлөө авсан идэвхтэй арга хэмжээ юм. Өнгөрсөн зууны 90-ээд онд, Энэтхэг улс мөн адил "Дорно зүг рүү", "Энэтхэгт үйлдвэрлэв" зэрэг стратеги дэвшүүлж байсан. Иймээс "Нэг бүс нэг зам", мөн "Дорно зүг рүү", "Энэтхэгт үйлдвэрлэв" стратеги нь тус улс орон, эргэн тойрны улс орон хоорондын эдийн засгийн хөгжил, худалдааны хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой бөгөөд бүхий л бүс нутгийн хөгжилд ашигтай юм гэжээ.

Мэдээжээр, Хятадын өрсөлдөх давуу тал нь үйлдвэрлэл, барилгын салбарт түшиглэдэг. Өнгөрсөн арван хэдэн жилд, Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалт хурдтай хөгжиж, дэлхий нийтийг гайхуулсан амжилтад хүрсэн. Энэтхэгийн засгийн газрын дэвшүүлсэн эдийн засгийг хөгжүүлэх цуврал арга хэмжээ ч Энэтхэгийн эдийн засгийг хурдтай ахиулсан. Иймээс Энэтхэг өөрийн ашиг тусын үүднээс, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэн орох ёстой юм гэжээ.

Эдүгээ, Энэтхэг Хятад зэрэг Азийн орнууд дэлхийн хамгийн том зах зээл, үйлдвэрлэлтэй болсон хэдий ч Америк болон өрнөдийн зах зээлийг хэт их түшиглэж байна. Харин "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт энэ байдлыг өөрчилж болно. Одоогоор Энэтхэг, Хятад хоёр орны GDP-ын өсөлт дэлхийд хамгийн түргэн байгаа болохоор хэрэв хамтран ажиллавал, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дайчилж, олон улсын цар хүрээн дэх худалдааны тэнцвэрийг ахиулан, хүн төрөлхтөнд энх тайван, аз жаргалыг хүртээж болох юм.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе