• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НАТО ОХУ-тай яриа хэлэлцээгээ сэргээхийг оролдож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-08 11:07:04

Орон нутгийн цагаар 5-р сарын 7-ны өдөр, ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, НАТО ОХУ-тай яриа хэлэлцээгээ сэргээхийг оролдож байна, Орос үүнд бэлтгэл сайн байна гэжээ.

Лавров мөн өдөр Москвад хэлэхдээ, үүнээс өмнө Нато Украйныг өөрийн хүчний хүрээнд оруулахыг оролдож байсан бөгөөд өөрт нь орохыг оролдож байсан юм. Үүний зэрэгцээ НАТО Крымийг ашиглаж, цэргийн явдлын талаар Оросыг бүслэх гэж оролдсон байна. Гэвч энэ төлөвлөгөө нь амжилтгүй болсон гэжээ.

Лавров хэлэхдээ, ийм учраас НАТО маш их хилэгнэж, Оростой терроризмын эсрэг салбарыг багтаасан хамтын ажиллагааны харилцаагаа царцаасан байна гэжээ.

Лавров хэлэхдээ, гэвч одоо НАТО Оростой яриа хэлэлцээгээ сэргээхийг оролдож байна. Харин үүнд Орос бэлэн байна. Гэвч Орос зөвхөн эрх тэгш болон нөгөө талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгэсэн үндсэн дээр түүнтэй яриа хэлэлцээ хийнэ. Зөвхөн хамтдаа хүлээн зөвшөөрсөн асуудлыг авч хэлэлцэх болно. Харин НАТО-гийн зохицуулахыг шаардсан тэдгээр асуудлыг авч хэлэлцэхгүй юм гэжээ.

Мөн Лавров хэлэхдээ, Орос Америкийн харилцаа олон улсын тогтвортой байдал болон аюулгүйн байдалд маш ихээр нөлөөлж байгаа учир өдгөө талууд хоёр орны удирдагч уулзаж, бодитой үр дүнд хүрэхийг хүсэж байна. Хоёр талын уулзалтыг хийхийн тулд, бэлтгэл ажил сайн хийх хэрэгтэй байна. "Оросын тал холбогдох бэлтгэл ажлыг хийж байна" гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе