• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бангладеш Азийн эдийн засгийн шинэ өсөлтийн нэг болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-08 11:10:12

"Daily Star", "Тусгаар тогтнол" сонин 5-р сарын 7-ны өдөр мэдээлэхдээ, Азийн Хөгжлийн Банкны ерөнхийлөгч Такехико Накао Азийн Хөгжлийн Банкны жил тутмын хурал болон Азийн Хөгжлийн Банк байгуулагдсан 50 жилийн ойн хуралд хэлэхдээ, Хятадын эдийн засаг тэнцвэртэй өсөж байна. Харин Бангладеш, Энэтхэг, Мьянмар, Филиппин, Вьетнам зэрэг шинээр хөгжиж буй 6 орны эдийн засаг хурдтай өсөж, Азийн эдийн засгийн шинэ өсөлтөд хөдөлгөх хүч сэлбэж байна гэжээ.

67 гишүүн орноос ирсэн төлөөлөгчид хуралд оролцож, илүү их хөгжсөн Азийн стратеги байгуулах тухай авч хэлэлцсэн байна. Такехико Накао хэлэхдээ, цахилгаан эрчим хүч, зам харилцаа зэрэг дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, Азийн бүс нутгийн тогтвортой өсөлтийг биелүүлж, байгалийн гамшиг болон цаг уурын өөрчлөлтийг үр ашигтай зохицуулж, Азийн Хөгжлийн Банк нь олон гишүүн орнуудтай хамтдаа эрч хүчтэй, багтаамжтай, тогтвортой хөгжсөн Ази Номхон далайг байгуулах болно гэжээ.

Бангладешийн Сангийн сайд Абул Мал Абдул Мухит Азийн Хөгжлийн Банкны Бангладешийн хөгжилд үзүүлсэн туслалцааг өндрөөр үнэлж, Азийн Хөгжлийн Банк болон бусад хамтын ажиллагааны түншүүд Бангладештай хамтдаа өрсөлдөөнийг туулж, Бангладешийг хурдтай хөгжлийн замд оруулахыг хүсэж байна гэжээ. Азийн Хөгжлийн Банк ирэх 5 жилд Бангладешт 8 тэрбум ам.долларын хөгжлийн тусламж олгох болно гэж тэрээр бас онцолжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе