• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эммануэль Макрон Францын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-08 10:02:24

Францын санал асуулгын олон байгууллагын 7-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, Францын эдийн засгийн экс сайд, "Форвард" хөдөлгөөнөөс нэр дэвшигч Эммануэль Макрон ерөнхийлөгчийн 2 дахь ээлжийн сонгуульд 65 хувийн дэмжсэн санал авч Францын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдов. Ийнхүү 39 настай Эммануэль Макрон Францын бүгд найрамдах улсын 60 шахам жилийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болов.

Тэрээр мөн орой телевизээр үг хэлж, "Өнө удаан жилийн түүхийн шинэ хуудас энэ орой нээгдэж байна. Энэ бол хүсэл эрмэлзэл, шинээр итгэл хүлээлгэх хуудас болохыг хүсэж байна" гэжээ.

5 жилийн үүрэгт ажлын хугацаанд улс орон, иргэдийн хооронд гарсан зөрчлийг чадлын хэрээрээ эвлэрүүлж, "даруу шударга, сайн дураараа, шуурхай зориг гарган, Франц улсад үйлчилнэ" гэж Эммануаль Макрон илэрхийлжээ.

Түүнийг телевизээр үг хэлэхийн өмнө хэт барууныг баримтлагч "Үндэсний Фронт" намаас нэр дэвшигч Марине Ле Пен сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, Эммануэль Макронд баяр хүргэсний зэрэгцээ "Франц залгамж чанараа сонгож чадсан" гэжээ.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мөн орой сонсгол мэдээ гаргаж, Эммануэль Макронд утсаар баяр хүргэжээ. Түүний үүрэгт ажлын хугацаа 5-р сарын 14-нд дуусна. Уламжлал ёсоор шинээр сонгогдсон ерөнхийлөгч болон экс ерөнхийлөгч хоёр ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээлгэж өгөх ёслолын цаг хугацааг товлох юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Европын холбооны зөвлөлийн дарга Жан Клод Юнкер нар Эммануэль Макронд тус тус баяр хүргэсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе