• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМ-ын хурдны галт тэргийг туршив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-08 11:21:30

7-ны үдээс хойш Жанчхүү-Хөххотын зорчигч тээврийн шугам дахь Улаанцаваас Хөххот хүрэх хэсэгт ӨМ-ын анхны хурдны галт тэрэг цагт 275 километрийн хурдаар туршин ажиллуулав.

Жанчхүү-Хөххотын зорчигч тээврийн шугам нь Хятадын дунд урт хугацааны төмөр замын байгуулалтын төслийн "Бээжин-Ланжөү" төмөр замын чиглэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Нийт урт нь 286.8 километр бөгөөд цагт 250 километр хурдтай явна.

Туршиж үзсэн уг хэсгийг энэ оны 7-р сард албан ёсоор ашиглалтад оруулж, хоёр газрын хооронд зорчих цаг нь 1 цагаас 35 минут хүртэл богиносно. 2018 онд Жанчхүү-Хөххотын шугам бүх талаар нэвтэрч, яг одоо байгуулж буй Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны замтай нийлснээр Хөххотоос Бээжинд 9 цаг аялах цагийг богиносгон 3 цаг болгоно.

/Урьхан/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе