• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Францын харилцааны хөгжилд итгэл дүүрэн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-08 18:18:32

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 8-нд Бээжинд хэлэхдээ, Эммануэль Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдсонд Хятадын тал баяр хүргэж байна. Мөн Хятад, Франц тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд илүү сайн сайхан орчин нөхцөлийг бий болгоно гэдэгт найдан хүсэн хүлээж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад Францын харилцааг Хятадын тал чухалчилдаг бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөвт итгэл дүүрэн байна. Хоёр орны төрийн тэргүүний дэмжлэг, хоёр орны олон салбарын хамтын хүчин зүтгэлээр, хоёр орны урт удаан бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд сайн сайхан ирээдүйг бий болгоно гэдэгт итгэж байна гэжээ.

Дарга Ши Жиньпин саяхан Эммануэль Макронд ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баярын цахилгаан илгээж, хоёр орны харилцаа чухал стратегийн ач холбогдол, олон улсын үр нөлөөтэйг онцолсон бөгөөд хоёр орны эрүүл тогтвортой хөгжил нь хоёр орон, хоёр ард түмэнд ашигтай төдийгүй, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд тустай гэж онцолсон гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе