• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ-д идэвхтэй дохио өгч байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-08 18:19:13

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилерсон саяхан Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хэлсэн үгтэй холбогдуулан 8-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан: Өнөөгийн байдалд асуудлыг хэлэлцээгээр зохицуулах тухай АНУ-аас идэвхтэй дохио өгч байгаад талууд нухацтай хандах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Америк нь Солонгосын хойгийн цөмийн асуудлын холбогдох нэг тал юм. Олон улсын хамтын нийгэмлэгтэй адилаар Солонгосын хойгийн асуудлыг энхээр зохицуулахад Америк бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятад улс хүссээр ирсэн. Америкийн саяхан илэрхийлсэн үзэл бодлын дагуу БНАСАУ-тай харилцаж, нийтлэг ойлголтыг судлан, эхний итгэлцэл бий болгохыг хүсэж байна. Америк зэрэг талуудтай хамт Солонгосын хойгийн цөмийн асуудлыг хэлэлцээгээр, энх тайвны аргаар зохицуулахад үргэлжлэн хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе