• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Тайландын соёлын 4 дэх наадам боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-08 16:10:02
7-нд Тайландын Бангкок дахь Хятадын Соёлын төв, Тайландын Srinakharinwirot их сургууль хамтран "Хятад, Тайландын соёлын 4 дэх наадам"-ыг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд БНХАУ-аас Тайландын вант улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Чэньжян, Тайландын Srinakharinwirot их сургуулийн захирал Ла Вэйван нар нээлтийн ёслолд оролцон үг хэлж, Бангкок дахь Хятадын соёлын төвийн дарга Лань Сүхүн, ахлах зөвлөх Чинь Гүшэн, Тайландын Srinakharinwirot их сургуулийн захирлын зөвлөх болон орон нутгийн ард иргэд зэрэг 300-аад хүн оролцсон байна.

Энэ наадамд Хэбэй мужийн дуу, бүжгийн театр, Хэбэйн Урлагийн Мэргэжлийн сургуулийн жүжигчид нутгийн онцлогтой бүжиг, цирк, хөгжим тоглож, Тайландын Srinakharinwirot их сургуулийн багш, оюутнууд орон нутгийн онцлогтой бүжиг бүжин, хөгжмийн зэмсгээр аялгуу тоглож үзүүлсэн байна.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе