• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өрсөлдөөн байвал, заавал даван туулах хэрэгтэй гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-09 18:37:54

Сүүлийн үед гаднынхан "Нэг бүс нэг зам" санаачлагыг урагшлуулах явдал тийм ч шулуухан байж чадахгүй гэсэн ярианд чиглүүлэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 9-нд Бээжинд хэлэхдээ, "нэг бүс нэг зам" санаачлагыг түлхэн урагшлуулах явцад хүндрэл бэрхшээл болон өрсөлдөөн сорилт тулгарах нь маш хэвийн явдал, бас ч ийм л байх ёстой. Өрсөлдөөн сорилт байвал, түүнийг заавал ялан давах хэрэгтэй! Хүндрэл бэрхшээл байвал, түүнийг заавал даван туулах хэрэгтэй гэжээ.

Энэ долоо хоногийн сүүлээр, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалт Бээжинд болно. Тус өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Гэн Шуан хэлэхдээ, энэ удаагийн чуулга уузалтыг зохион байгуулж байгаагийн зорилго бол туршлагаа дүгнэж, зураг төслөө төлөвжүүлж, асуудлыг задлан шинжилж, өрсөлдөөн сорилтыг хамтдаа угтан, хамтын хүчнийг бүрдүүлэхийн төлөө юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе