• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газрын дундын тэнгист хоёр онгоц живж амиа алдсан болон сураггүй болсон хүний тоо 245-д хүрчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-09 10:01:59

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын төлөөлөгч 8-нд, саяхан Газрын дунд тэнгист дүрвэгсэд тээсэн хоёр онгоц живж онгоцонд нийт 302 хүн байснаас 57 нь аврагдаж, 245 хүн амь насаа алдсан буюу сураггүй болсон гэжээ.

Дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын төлөөлөгч Сесиль Пуйи 5-ны орой хэлэхдээ, 132 дүрвэгсэд сууж явсан онгоц Газрын дунд тэнгисийн олон улсын нийтийн тэнгист живж, 50 хүнийг нь аварч Италийн Сицили аралд хүргэсэн байна. Бусад эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулсан 82 хүн нь амиа алдсан байж магадгүй байна. 7-нд 170 дүрвэгсэд тээсэн онгоц Ливийн ойролцоо тэнгист живж, 163 хүн амиа алдсан буюу сураггүй болсон гэжээ.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын статистик мэдээгээр 2016 онд 300 мянган дүрвэгсэд Газрын дунд тэнгисээр дамжин Итали, Грек орсноос наад зах нь 5000 хүн замдаа амиа алдсан байна. Энэ он гарснаас хойш 20 мянган дүрвэгсэд Газрын дунд тэнгисээр дамжин Итали хүрэх замд 520 хүн золгүй байдлаар амь насаа алдсан байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе