• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" санаачилга Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-09 16:50:26
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны элч, НҮБ-ын Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны албаны дарга Хорхе Чедик саяхан Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны голлогч талын хувьд Хятад улс Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг хөтлөн дагуулж байна. Нэг бүс нэг зам нь Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болоод байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын олон улсын дээд уулзалт удахгүй Бээжинд болох гэж байна. БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дөх уулзалт ч 9-р сард Сямэнь хотод болох гэж байна. Хятад улсын зохион байгуулах энэ хоёр хурал Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаатай нягт холбоотой байж, хамтын ажиллагааг цаашид дэмжин хөгжүүлэх нь дамжиггүй юм гэжээ.

Тэр хэлэхдээ, 2013 онд "нэг бүс нэг зам"-ын санаачилга дэвшүүлснээс хойш хэдэн жилийн хөгжлөөр дамжин энэ санаачилга нь Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны салбар дахь маш чухал төсөл болж, хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааг өргөтгөснөөр "нэг бүс нэг зам" дагуу орнуудын эдийн засгийн хөгжил болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөтлөн дайчилж, найрамдал нөхөрлөлийг зузаатган цэцэглэлт хөгжлийг дэмжиж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе