• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх 6 дахь ээлжийн энхийн хэлэлцээ 5-р сарын 16-нд болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-09 10:12:49

НҮБ-ын нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элчийн алба 8-ны өдөр Женевт мэдэгдэл гаргаж, НҮБ-аас зохион байгуулж буй Сирийн асуудлаарх шинэ ээлжийн энхийн яриа хэлэлцээг 5-р сарын 16-ны өдөр Женевт хийхээр төлөвлөөд байна гэжээ.

Уг мэдэгдэлд хэлэхдээ, тусгай элч Стеффан Де Мистура 5-р сарын 16-ны өдөр Женевт Сирийн энхийн асуудлаар ярилцахаар төлөвлөөд байна. Удахгүй болох гэж буй энэ энхийн хэлэлцээ, түүнчлэн дараачийн хэлэлцээнд Стеффан Де Мистура болон энхийн хэлэлцээнд оролцож буй Сирийн талууд НҮБ-ын 2254 тоот шийдвэрийн хүрээнд энхийн хэлэлцээнд холбоотой асуудлаар зөвшилцөх болно. Одоо энхийн хэлэлцээний бэлтгэл ажил ид явагдаж байна гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Астанад баталсан Сирийн мөргөлдөөний гал зогсоох хэлэлцээр нь хүчин төгөлдөр хэрэгжиж, хүчирхийллийн хэрэг багасаж, Женевт болох энхийн хэлэлцээнд ашигтай нөхцөл байдал бий болгохыг хүсэж байна гэж Стеффан Де Мистура цохон тэмдэглэжээ.

Тэрээр энэ сарын сүүлчээр Аюулгүйн зөвлөлд энхийн хэлэлцээний явцын талаар мэдээлэл хийх юм байна. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе