• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Торгоны зам-Дүньхуаны ханын зургийн үзэсгэлэн" гаргаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-09 16:30:03

8-нд Австрийн Вена хотноо Дүньхуаны судалгааны хүрээлэн, Хятадын Дүньхуаны агуйг хамгаалж судлах сангаас хамтран зохион байгуулсан "Торгоны зам-Дүньхуаны ханын зургийн үзэсгэлэн"-г нээж, 2017 оны НҮБ-ын Хятадын өдөрлөг арга хэмжээний тусгай үзэсгэлэн болгон Европын үзэгчдийн хүртээл болгож байна.

Энэ үзэсгэлэн Торгоны зам, Дүньхуаны мянган жилийн өв соёл сэдвээр "Нэг бүс нэг зам" дагуу улс орнуудын үндэстнүүдийн соёл, уламжлал, түүхийг танилцуулж, дэлхийд алдартай Дүньхуаны ханын зургийг Вена хотноо анх удаа үзүүлж байгаа юм.

Тус үзэсгэлэнг 5-р сарын 8-12-нд Вена хотод гаргаж байна. Дүньхуаны судалгааны хүрээлэнгийн танилцуулснаар, энэ удаагийн үзэсгэлэнд том хэмжээний, өндөр нарийвчлалтай 40 гаруй дижитал зураг, мөн 1∶1 хэмжээгээр хуулбарлан зурсан 285-р агуйн зургийг тавьж, Дүньхуаны ханын зургийн баялаг өв санг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх юм байна. 285-р агуй нь торгоны зам дахь баруун хязгаарын үндэстнүүдийн түүх, соёл, шашны солилцоо, уялдаа, эртний торгоны замын соёл иргэншил, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь тодорхой харуулна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе