• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: "Нэг бүс нэг зам" уриа нь даяаршлын төлөөх Хятадын санаачилга юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-09 16:33:49

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 5-р сарын 13-15-ны өдрүүдэд Хятадад айлчилж, Бээжин хотод болох "Нэг бүс нэг зам" олон улс хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцоно. Антонио Гутерреш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар анх удаа Хятадад айлчлах юм байна. 5-р сарын 8-ны өдөр тэрээр НҮБ-ын төв байранд Хятадын сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа, Хятад улсын "Нэг бүс нэг зам" уриа нь даяаршлын төлөөх санаачилга болж, дэлхий нийтийн чанартай сорилт асуудлуудыг шийдвэрлэх, олон улсын хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Гутерреш хэлэхдээ, Хятад улсын "Нэг бүс нэг зам" уриа нь даяаршлын төлөөх Хятадын талын төсөл санаачилга болох юм. Бээжинд болох гэж байгаа "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад урилгаар оролцох гэж байгаадаа маш баяртай байна гэжээ.

Гутерреш хэлэхдээ,"Нэг бүс нэг зам" уриа нь дэлхий нийтийн чанартай асуудлыг шийдвэрлэх, олон улс хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд маш чухал хувь нэмэр, хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаа явдал юм. "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцох болсондоо баяртай байна, энэ удаагийн дээд уулзалт нь Хятадын "Нэг бүс нэг зам" уриаг дэлхий нийтэд улам тод харуулах болно гэжээ.

Гутерреш : Дээд уулзалтын үеэр Хятадын "нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хөгжүүлж буй бүх төслийг харуулна. Эдгээр төсөл ялангуяа дэд бүтцийн бүтээн байгуулалтын зарим төсөл нь орнуудын дэд бүтцээр холбоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн уг дээд уулзалт хурлын төлөөлөгчдөд хүртээмжтэй байхыг дэмжиж, даяаршлыг тогтвортой хөгжүүлэхийн тулд "нэг бүс нэг зам" санаачилгын үр дүнг хэрхэн хамгийн өндөр төвшинд хүргэх тухай зөвшилцөх боломж олгосон байна гэв.

Антонио Гутерреш, өдгөө даяаршлын хөгжил болон чөлөөт худалдаанд эргэлзээтэй дуу хоолой тасралтгүй гарч байгаа үед Хятад улс "нэг бүс нэг зам"-ын олон улсын дээд уулзалтыг зохион байгуулж байгаа нь даяаршлын хөгжлийн тухай дэлхийн итгэлийг нэмэгдүүлж, Хятадын энэхүү санаачилгаар дамжуулан, даяаршил нь хүн бүрт үр өгөөж хүртээж чадах үйл явц гэдгийг ойлгох болно гэв. Тэрээр хэлэхдээ, Өдгөө олон хүн даяаршил, чөлөөт худалдаанд эргэлзэх болж, яагаад олон хүн үр өгөөж хүртэж чадахгүй байна гэдэгт эргэлзэж байна. Ийнхүү энэ байдалд хүмүүст итгэл хүлээлгэж, даяаршлын хөгжил нь нэн сайн загвартай байж чадах бөгөөд чөлөөт худалдаанаас хүн бүхэн ашиг хүртэнэ гэдгийг ойлгуулах ёстой. "Нэг бүс нэг зам"-ын олон улсын дээд чуулга уулзалт нь энэхүү индэр болон боломжийг хангасан байна гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын "нэг бүс нэг зам" санаачилгын хэрэгжилт нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийг дэмжиж, бүгд дэлхийн чанартай асуудлыг зохицуулах үр ашигтай арга зам юм. НҮБ-ын "2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр" бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон төрлийн даяаршлын өрсөлдөөн сорилтыг даван туулах үр ашигтай арга зам юм. Үүний зэрэгцээ, "нэг бүс нэг зам" санаачилга нь 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг үр ашигтай биелүүлэхийг дэмжих хүчин зүйл бөгөөд орнуудад туслан, ялангуяа хөгжиж буй орнуудын бэрхшээлийг тэвчиж, хөгжилд хүрэхэд нь туслах болно. Түүнчлэн "нэг бүс нэг зам" санаачилга болон НҮБ-ын "2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийн зорилт бол ижил юм. "Нэг бүс нэг зам"-ын санаачилгын дагуу хийгдэж буй дэд бүтцийн байгуулалт нь бүс нутаг, ард түмэн хоорондын дэд бүтцээр түншлэхийг дэмжиж, худалдааг хурдтай хөгжүүлсэн байна. Эдгээр нь 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд үр ашигтай түлхэц өгөх юм гэжээ. Гутерриш хэлэхдээ, "нэг бүс нэг зам" санаачилгын холбогдох төслүүдийн хэрэгжилт хэдийгээр эхний үе шатандаа байгаа ч талууд асар их сэтгэл гаргаж байгаа болохоор, "нэг бүс нэг зам" санаачилгад итгэл дүүрэн байна гэжээ.

Эдүгээ, "нэг бүс нэг зам" санаачилгад 100 гаруй улс орон, олон улсын байгууллага оролцоод байна. Хятад улс 40 гаруй улс орон, олон улсын байгууллагатай "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Удахгүй болох "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын үеэр, Хятад улс бараг 20 гаруй улс орон болон 20 гаруй олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна.

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе