• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон орон идэвхтэй оролцохыг сайшаана гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-10 19:14:14

10-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан ээлжит хэвлэлийн бага хурал дээр, холбогдох орны удирдагч Хятадад айлчилж, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтад оролцох тухай танилцуулав. Тэрээр хэлэхдээ, "нэг бүс нэг зам" бол нээлттэй, багтаамжтай хамтын ажиллагааны санаачлага юм, олон орон үүнд идэвхтэй оролцож, тус тусын хөгжлийн стратегээ холбох болон олон салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Хятадын тал сайшаана гэжээ.

Энэ бүтэн сайнд, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалт Бээжинд болно. Эх сурвалжид тэмдэглэснээр, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев тун удахгүй Хятадад төрийн айлчлал хийж, дээрх чуулга уулзалтад оролцох юм байна. Гэн Шуан холбогдох асуултад хариулахдаа, Узбекистан "нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахад идэвхтэй оролцож байгааг Хятадын тал сайшааж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе