• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэтийн төлөвийг судлан өрсөлдөөн сорилтыг даван туулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-10 10:32:24
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 9-нд хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг хэрэгжүүлэх явцад, олон өрсөлдөөн сорилттой тулгарах бол хэвийн үзэгдэл юм. "Нэг бүс нэг зам"-ын санаачилгын асуудлаар олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалт зохион байгуулж байгаа нь туршлагаа дүгнэн, хэтийн хөгжлийг төлөвлөж, асуудлыг судлан, өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулах зорилготой юм гэжээ.

Тэрээр, олон улсын банк санхүүгийн салбарт хямрал гарсны улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт сулран, улс орнуудын хөгжил хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилттой тулгарсан асуудлыг зохицуулах зорилгоор "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг гаргасан юм гэжээ.

"Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр дэмжиж байгаа тул энэ нь хөгжлийн саруул уудам хэтийн төлөвтэй бөгөөд энэ санаачилгыг хэрэгжүүлэх явцад, олон өрсөлдөөн сорилттой тулгарах бол хэвийн үзэгдэл юм. Хятад улс өөрчлөлт шинэчлэлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилд бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрэх асар их туршлага хуримтлуулсан юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе