• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нийгмийн баталгааны санг сайн ажиллуулж хүн амын хөгшрөлийг үр ашигтай зохицуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-10 10:33:51

Хятадын Нийгмийн баталгааны сангийн зөвлөлийн зургаа дахь сонгуулийн анхдугаар хурал 9-нд Бээжинд боллоо. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ма Кай хуралд оролцож үг хэллээ.

Ма Кай хэлэхдээ, Хятадын нийгмийн баталгааны сан болон сангийн зөвлөлийн хурлыг байгуулсан нь намын төв хороо төрийн зөвлөл, Хятадын нийгмийн баталгааны системийг боловсронгуй болгохын тулд гаргасан томоохон шийдвэр бүхий бодлого юм. Тус сан байгуулагдсан цагаасаа намын төв хороо төрийн зөвлөлийн итгэл найдварыг бат цээжилж, шинийг үүдэн, хянуур ажиллаж, хөрөнгө оруулалтын сайн үр дүнтэй болсон бөгөөд баялаг туршлага хуримтлуулж, нэг бүлэг удирдан хамаарах боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлж, Хятадын онцлогтой нийгмийн баталгааны сан хөгжүүлж байна гэжээ.

Ма Кай хэлэхдээ, нийгмийн баталгааны санг сайн удирдаж эзэгнэх бол нам төрөөс даалгасан чухал үүрэг хариуцлага юм. Шинэ нөхцөл байдалд дархан үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, намын төв хороо төрийн зөвлөлийн шийдвэр бодлогын дагуу тогтвортой урагшлах ерөнхий чиг шугамыг баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, өөрчлөлт шинийг үүдэхийг тасралтгүй дэмжин хөгжүүлж, сангийн цар хэмжээг олон зам сувгаар өргөтгөж, удирдлагын түвшнөө хүч тавин дээшлүүлж, эрсдэлийг үр ашигтай хянаж, хууль дүрмээ боловсронгуй болгож, ажилтнуудынхаа боловсролыг дээшлүүлж, нийгмийн баталгааны нэг номерын удирдах байгууллага байгуулж, хүн амын хөгшрөлийг үр ашигтай зохицуулах хэрэгтэй байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе