• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Чибао Худалдааны ном хэвлэлийн ордонтой танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-10 10:09:50

5-р сарын 9-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Лю Чибао худалдааны ном хэвлэлийн ордонтой танилцахдаа, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгний чухал үзэл санаа, засаглалын шинэ ухагдахуун, шинэ стратегийн хэрэгжилтийг сайтар суралцаж, намын 19-р их хурлын гол шугамын дагуу суртал ухуулгын ажлыг эрчтэй хийж, зөв соёлын байр суурь, соёлын эрэл хүслийг журамлан, цаг үеийн уламжлалыг бий болгож, социалист соёл иргэншлийн хөгжлийг дэмжих шаардлагатай юм гэжээ.

Лю Чибао худалдааны ном хэвлэлийн ордон буюу Хятадын орчин үеийн хэвлэлийн газар байгуулагдсан 120 жилийн сэдэвт үзэсгэлэнтэй танилцсан бөгөөд ордны сүүлийн жилүүдийн хөгжлийн байдал, мэргэжилтэн, редактор, ажилтнуудтай санал бодлоо солилцжээ.

Тэрээр хэлэхдээ, худалдааны ном хэвлэлийн ордон нь Хятадын ном хэвлэлийн салбарын зуу гаруй жилийн түүхтэй брэнд болсон бөгөөд Хятадын хэдэн үеийн хүмүүсийн ном хэвлэлийн соёлын эрхэм зорилго, үзэл санаа, эрэл хүслийг тусгаж байдаг гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе