• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" уриа олон улсын хөгжлийн тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхэд тустай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-10 16:29:36

Удахгүй болох "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад Америкийн нэрт судлаач, Кун сангийн тэргүүн Роберт Кун зочноор оролцох гэж байна. Тэрээр 9-нд Бээжин хотод ХОУР-д ярилцлага өгөх үедээ: "Нэг бүс нэг зам" уриа олон улсын хөгжлийн тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх, ядуурлыг бууруулахад ашигтай юм. "Нэг бүс нэг зам" урианд нэгдэх нь Америкийн аж ахуйн нэгжүүд болон бизнесийн хөгжилд ашигтай юм гэжээ.

Роберт Кун урт хугацааны турш орчин үеийн Хятадын улс төрийг анхаарч буй бөгөөд Хятад улс олон улсын үйл хэрэгт ямагт идэвхтэй оролцдог, "Нэг бүс нэг зам" уриа Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлан, хөгжиж буй улс орнуудын хэрэглээнд зориулан санаачилж буй бүтээлч бодлого юм хэмээн үзэж байна. Тэрээр: Ядуу буурай, хөгжлийн тэнцвэргүй байдал бол өнөөгийн дэлхийн нийтэл нүүрлэж буй чухал асуудлын нэг. Харин "Нэг бүс нэг зам" уриа бол эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чухалчлан авч үзэж байгаа учраас "Нэг бүс нэг зам" санаачилга ядуурлыг зогсоохын төлөө, өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлийн асуудалд зориулсан санаачилга юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтойг Хятадын хөгжил гэрчилж байна. Энэ утгаар нь авч үзвэл хөгжиж буй улс орнууд "Нэг бүс нэг зам" уриан доор ядуурлыг зогсоох, баян ядуугийн ялгааг багасгаж болох юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь том хөгжил юм гэжээ.

Олон улсын хөрөнгө оруулалтын банкирын хувьд ноён Күн хэлэхдээ: Дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нэг талаар хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлын зангилаа хүчин зүйл болж, нөгөө талаар эдгээр орны дэд бүтцийн бүтээн байгуулалт асар их хөрөнгө мөнгөний эрэлт хэрэгцээтэй байна. Иймээс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан ажиллаж эхэлсэн нь нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцож буй орнуудын дэд бүтцийн салбарын эрэлт хэрэгцээг үр ашигтай хангаж байгаа юм. Ноён Күн хэлэхдээ: Энэ нь Хятад улсын Ази тив, тэрчлэн Евро-Азийн эх газрын хөгжил, дэлхийн эдийн засгийн хөгжилд үзүүлж буй идэвхтэй хувь нэмэр юм гэжээ.

Банк санхүүгийн эдгээр байгууллага олон улсын банк санхүүд өндөр стандарттай байх нь маш чухал юм. Одоо яг энэ чиглэлээр хичээж байгаа. Жишээлбэл, дэлхийн стандартаар мэргэжлийн өндөр боловсролтой хүмүүсийг урьж ажиллуулж байна. Энэ маш чухал. Энэ бол Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Хятад улсын олон төрлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцоход хангаж байгаа шинэ стандарт юм гэжээ.

"Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлсэн 3 жилийн хугацаанд, дэлхийн 100 гаруй орон, олон улсын байгууллага дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд 40 гаруй орон, олон улсын байгууллага Хятад улстай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, "Нэг бүс нэг зам"-ын "Найзын холбоо" тасралтгүй өргөжиж байна.

Тэрээр хэлэхдээ: Одоогийн Америкийн улс төрийн нөхцөл байдал, Америкийн засгийн газар "Нэг бүс нэг зам" буюу Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд шууд оролцох бололцоо хязгаарлагдмал боловч, Хятад Америкийн хооронд "Нэг бүс нэг зам" энэ сэдвээр хамтын ажиллагааны хэлбэрийг хайж болох юм гэжээ.

"Миний бодлоор Хятадын дэвшүүлсэн бүх дэлхийд ашигтай санаачилгад оролцох нь Америкийн хувьд сайн зүйл болно. Учир нь бүгд үүнээс ашиг олж болох юм. Трампын засгийн газрын бодлогод тогтворгүй зүйл олон бий. Гэвч миний бодлоор зарим бодлогод огт өөрчлөлт гарч байгаагүй юм. Энэ нь юу вэ гэвэл Америк улам их ажлын байр гаргаж, Америкийн худалдааг хөгжүүлэх болно. Иймээс миний бодлоор алсын хараагаар харвал, "Нэг бүс нэг зам"-ын санаачилга Америкийн аж ахуйн нэгжүүдэд ашигтай юм" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад маш олон өрсөлдөөн сорилт тулгарна. Тухайлбал, эргэн тойрны зарим улс орны эдийн засаг, банк санхүү, улс төрийн тогтворгүй байдал, аюулгүй байдлын эрсдэл, терроризм ч бас далд эрсдэл болж байна гэжээ. Хятад улс эргэн тойрны улс орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, аюулгүйн онц байдлын механизм тогтоохыг тэрээр санал болгожээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе